Monday, November 14, 2011

Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүйн талаарх судалгааны дүнг танилцууллаа -Cоциологи 12 долоо хоног

Хэвлэлийн хүрээлэнгээс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Хэвлэл мэдээллийн хариуцлага, сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт үндэсний хэмжээний санал асуулгын судалгаа явуулж, дүнг сэтгүүлчдэд танилцууллаа. Судалгааны дүнгээр иргэдийн хэвлэлийн эрх чөлөөний талаарх ойлголт сайжирч байгаа хэдий ч орон нутгийн иргэд хэвлэлийн эрх чөлөөнд сэтгэл дундуур байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой бүлэг хүмүүс, улс төрчид, нам хүчний дуу хоолой болох нь хэвлэлийн эрх чөлөө бэхжихэд саад учруулж байна хэмээн иргэдийн тал хувь нь үзэж байна. Мөн сэтгүүлчдийг төлбөрт болон захиалгат нэвтрүүлгээс ангид байж, улс төрийн нөлөөнд автахгүй байх нь сэтгүүлчийн ёс зүй, хариуцлага, нэр хүндийг дээшлүүлэхэд нөлөөтэй хэмээн үзжээ.
Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүйн судалгааны танилцуулгыг эндээс танилцана уу
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалтын талаарх мэдээллийг эндээс татаж авна уу

Сэтгүүлчдийн мэдлэг хандлага өөрчлөгдсөн нь нийгмийн уур амьсгалд нөлөөлж байна- Социологи 12р долоо хоног


Эх сурвалж: Н. Батзориг http://monsoc.blogspot.com/2011/04/blog-post_22.html

Эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” ТББ-аас 2009-2010 онд МУЗН, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Улаан Загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Сонин хэвлэл, веб сайтуудад ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хэрхэн тусгаж байгаа тухай” агуулгын судалгаа явуулсан байна.
ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хөндөн бичиж байгаа өдөр тутмын болон чөлөөт 23 сонин, 19 сайтыг мэдээллийн агуулга, хэрэглэгчдийн тоо, хүртээмжтэй байдал зэргийг харгалзан сонгож, судалгаа явуулав. Монголчуудын 20 хувь нь сонинг, 30 хувь орчим нь интернэтийг өдөр бүр ашигладаг тул дээрх мэдээллийн хэрэгслүүд телевизийн араас орох хамгийн хүртээмжтэй сувгууд юм.

Судалгаанд давхардсан тоогоор 2009 онд нийтдээ 130 бүтээл, 2010 онд нийтдээ 401 бүтээл бүртгэгджээ. Эдгээрээс хамгийн олон материал буюу 10 хувь нь www.news.mn сайтад, дараа нь www.gogo.mn сайтад 8,5 хувь, “Зууны мэдээ” сонинд 8,2 хувь нь, “Өдрийн шуудан” сонинд 8 хувь нь тус тус нийтлэгдсэн байлаа. Судалгаанд хамруулсан нийт материалын 58 хувь нь сонинд, 42 хувь нь вэб сайтад нийтлэгдсэн байв.
2010 онд сонинд 232, интернэтэд 169, нийт 401 материал /давхардсан тоогоор/ нийтлэгджээ. Үүнээс сонинд нийтлэгдсэн материалыг хэмжиж үзэхэд ХДХВ ба ДОХ-ын асуудлыг хөндсөн 86862 см2 мэдээлэл байв. Энэ нь дунджаар А3 хэмжээтэй 48 нүүр мэдээлэл бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн судалгааны материалаас бараг 3 дахин их юм.

Сэтгүүл зүйн бичлэгийн төрлөөр нь харвал нийт материалын үнэмлэхүй буюу 61.8 хувь нь мэдээ байв. Удаагаар ярилцлага, асуудал хөндсөн өгүүлэлийн төрөл оржээ. 2009 онтой харьцуулахад мэдээ, асуудал хөндсөн өгүүллийн төрөл нэмэгдэж ярилцлага, сурвалжлага, нийтлэлийн төрөл багассан байна. Сонинд ХДХВ ба ДОХ-ын тухай бичихдээ мэдээ, асуудал хөндсөн өгүүлэл мөн ярилцлагын төрлийг голдуу ашигладаг бол интернэт дэх мэдээлэл нь мэдээний жанрыг түлхүү ашиглаж байна.


Сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын талаар бичихдээ тогтсон нэг эх сурвалжид баригддаггүй болох нь харагдаж байна. Тодруулбал, 2009 оны материалуудын 21 хувь нь аман эх сурвалж, 71 хувь нь бичгийн эх сурвалж байсан бол 2010 онд уг үзүүлэлт урвуу хамааралтай болж аман эх сурвалж нь 78 хувь, бичгийн эх сурвалж нь 14 хувьтай болж өөрчлөгджээ.

Сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын асуудлыг бичихдээ эх сурвалжийн түвшинг тэнцвэртэй барьж чадахгүй байна. Тэд ихэвчлэн мэргэжлийн /эмч, эрүүл мэндийн байгууллага/ бүлгийг гол эх сурвалжаа болгодог хандлага хэвээр байна. Гэхдээ энэ үзүүлэлт өнгөрсөн 2009 оныхоос 10 хувиар буурч, эрэл хайгуул ихтэй, үр дагавар хүртэгсэд буюу ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгч, тэдний ар гэр, үр хүүхэд зэрэг өртөх магадлал өндөртэй бүлгийн хувь 4,1 хувиар, сонирхлын бүлэг буюу хөндлөнгийн эх сурвалжийн хувь 6,4 хувиар өссөн эерэг үзүүлэлт судалгааны дүн гарчээ.

2009 оны судалгаанаас сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын тухай бичихдээ баримтад тулгуурлахыг эрмэлздэг агаад голдуу бичгийн эх сурвалж ашиглагладаг гэсэн ерөнхий дүгнэлт гарсан. Тэгвэл нэг жилийн дотор сэтгүүлчид ХДХВ ба ДОХ-ын талаар бичихдээ үзэл бодлоо оруулах нь эрс нэмэгдэж, 15 хувиас 41 хувьд хүрсэн төдийгүй үнэмлэхүй хувь нь аман эх сурвалж ашигладаг болсон байна. Хоёр жилийн судалгааны дунджаас харахад сэтгүүлчид дийлэнхидээ нэг эх сурвалжийн бүр тодруулбал, дан ганц мэргэжлийн бүлгийнхний /эмч, эрүүл мэндийн байгууллагын/ мэдээлэлд үндэслэж, ХДХВ ба ДОХ-ын талаар бичсээр байна. Гэхдээ 2009 оны мэдээлэлтэй харьцуулбал, үр дагавар хүртэгсэд болон сонирхлын бүлгийнхэн гол эх сурвалж болох нь тодорхой хувиар нэмэгдэж 7,7-өөс 20,9 хувьд хүрч өсчээ.

2009, 2010 оны судалгааны дүнгээс харахад ХДХВ ба ДОХ-ын талаарх мэдээллийн 44-77 хувь нь төвийг сахисан мэдээлэл байгаа нь сэтгүүлчид энэ сэдвийг хөндөхдөө төвийг сахисан байр сууринаас хандахыг хичээдэг нь харагдаж байна. Гэхдээ 2009 оны I, III улиралд эерэг, II улиралд сөрөг өнгө аястай мэдээлэл давамгайлж байсан бол 2010 оны I, II улиралд эерэг III, IV улиралд төвийг сахисан байр сууринаас бичсэн материал давамгайлж байгаа нь ХДХВ ба ДОХ-ын талаар бичихэд улирлын нөлөөлөл тийм ч хамааралтай байдаггүйг баталж байна.

ХДХВ ба ДОХ-ын талаарх нийт материалын 11 хувьд нь уг халдвар тээгчдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны талаар дурьдсан байна. Гэвч ажлын байрны талаарх мэдээллийн тал хувьд нь биеэ үнэлэгчдийн талаар дурьдсан бөгөөд тэд ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгч, амар, хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчид гэх мэт мессежийг өгсөн байв. Удаагаар нь ХДХВ ба ДОХ-ын халдвар тээгчдийн ажлын байрны хомсдол болон ажлын байрны дарамтын талаар цөөн хэсэгт дурьдаж, сэтгүүл зүйн бичлэгийн ярилцлага, асуудал хөндсөн өгүүлэл жанрыг ашиглан бичжээ.

Судалгааны хугацаанд ХДХВ ба ДОХ-ын тухай бичсэн сэтгүүлчид нэр томъёог буруу хэрэглэсэн тохиолдол 817 удаа гарсан нь өнгөрсөн жилийнхээс 6 дахин их үзүүлэлт байв. Энэ нь нэг талаас хэвлэл мэдээллийн салбарт шинэ залуу сэтгүүлчид олноороо орж ирж байгаа, нөгөө талаас ХДХВ ба ДОХ-ын талаарх мэдээллийн тоо хэмжээ, давтамж нэмэгдэж байгаатай холбоотой юм. Түүнчлэн ихэнх тохиолдолд “ДОХ-ын халдвар”, “ДОХ-той хүн”, “ДОХ-ын вирус” гэсэн үгийн давтамж олон байгааг дурдах хэрэгтэй.

Иймд:
1. Сэтгүүлчдийн дунд ХДХВ ба ДОХ-ын талаархи сургалтыг тогтмолжуулах,
2. Шинэ залуу сэтгүүлчдийн хамрах хүрээг өргөтгөх,
3. Хэвлэл мэдээллийн салбарын удирдах түвшинд болон хамт олны дунд сургалтыг хийх,
4. Сэтгүүл зүйн бичлэгийн болон мэргэжлийн ёс зүй, стандарт шаардлагыг мөрдөж ажиллах,
5. Аливаа мэдээллийг баримт нотолгоонд суурилж бэлтгэх,
6. Эх сурвалжийн гурван түвшинд мэдээллийг баталгаажуулах /үр дагавар хүртэгсэд, сонирхлын бүлэг, мэргэжлийн бүлэг/
7. Бичлэгийн олон төрөл, жанрыг жигд ашиглах,
8. Хүний эрхийг дээдэлж, ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолтыг бууруулах,
9. Эерэг болон төвийг сахисан өнгө аястай мэдээллийн хувь хэмжээг нэмэгдүүлэх,
10. Орон нутаг болон гадаад дахь Монголчууд, Монгол дахь гадны иргэдийн ХДХВ ба ДОХ-ын талаар мэдээллийг нэмэгдүүлэх,
11. Халдвартай олон нийтийг чадавхижуулах, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх талаар асуудал хөндөж байх,
12. ХДХВ ба ДОХ-той холбоотой нэр томъёог зөв хэрэглэж хэвших, ялангуяа “ДОХ-ын халдвар”, “ДОХ-той хүн”, “ДОХ-ын вирус” гэсэн үгийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг судалгааны багаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, сурвалжлагч нарт зөвлөмж болгож байна.

Wednesday, October 12, 2011

Социологийн 8-р долоо хоногийн унших материал

Социал бүтцэд санаа зовнихуй...

Эх сурвалж. Н. Батзориг http://monsoc.blogspot.com/2010/12/blog-post.html

Аль ч нийгэмд баян ядуу, ажилтай ажилгүй хүмүүс бий. Байх ч ёстойм. Энэ нь тодорхой давхраа, бүтцийг бий болгон нийгэм оршин тогтнодог байх нь. Нийгэм соёлын онцлог, улс төрийн систем, зах зээлийн хуваагдал, капитал эзэмшилтээсээ хамааран баячууд нь их байх уу, ядуус нь олон байх уу гэдэг нь шийдэгддэг болтойм.

1990 оноос өмнө... Социализмын үед малчдын, ажилчдын, сэхээтний, номенклатур гэсэн нийгмийн давхраажлын бүтэцтэй байсийм байна манай улс. Малчид тухайн нийгмийн хамгийн том давхраа болж, ажилчин анги нь бүтээмж, өсөлтийг бий болгож байсан нь тодорхой. Сэхээтний давхраа нь дээд боловсролтой, өндөр албан тушаалтай нөхдүүд байсан нь улс төрийн товчоо, улсын бага хурал хавьцаа алба хашдаг этгээдүүд байсан байна. Нийгмийн бүлэглэл , ялгарал дунд сэхээтэн нөхдийг бүдүүн толгойтнууд буюу бюрокрак анги хэмээн нэрийдэн авч үздгийг аль ч сурах бичгээс үзэж харж болно. Номенклатур анги нь социализмын жилүүдэд Монголын нийгэмд шинэ анги болон бий болж нам – үзэл суртлын болон аж ахуйн гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг байжээ. Шаталсан удирдагчид, дарга нарын давхраа гэхиймүү даа.

Миний удам судар бол тэр чигээрээ малчин. Өвөө эмээ, элэнц хуланц бүгд мал дагаж нүүдэллэж ирсэн хүмүүс байв. Тэхээр малчин гэсэн нийгмийн гаралтай болж таарч байна. Харин өдгөө эцэг эх, хамаатан садан, би өөрөө хүртэл ажил төрөл хийж амьжиргаагаа залгуулдаг болж. Юун мал маллах. Их эрсдэлтэй бизнэс учраас зайгаа бариад хот тосгон бараадан ирж суурьшсан байна. За ингээд ажилчин ангийн бүтээгдэхүүн болов. Зарим нэг хамаатан садан, төрөл төрөгсөд төрийн албанд шургачин сэхээтэн талруугаа орж байна. Цөөн хэд нь бизнест амжилт олон санхүүгийн эрх чөлөөнд хүрч.

1990 оноос хойш... За тэгээд өдгөө уламжлалт давхраажилт болох малчдын, ажилчдын статус нь хэвээр хадгалагдаж сэхээтний, номенклатур давхраа хоёр байхгүй болсийм байх. Байхгүй болох ч юу байхав. Зүсээ хувиргахгүй юу. Энийг л систем, системийн өөрчлөлт гээд байгаам. Онолын хувьд систем нь хоорондоо харилцан үйлчлэл, харилцаанд орж эмхлэгдэн тусгаар байх үед нь өөрсдөд нь байгаагүй шинэ шинж чанар бүхий бүхэллэг, зүйлсийг үүсгэдэг элементүүдийн нийлбэр цогц юм. Улс төрчид, баячууд, одууд чэнэ одоо сэхээтэн, цагаан захтнууд мөн гэж үздэг болж. Ажилгүйчүүд, ядуучууд, эмзэг бүлгийхэн гэсэн шинэ давхраа бий болсон нь капиталист нийгмийн онцлог аж.

Энэ нийгмийн давхраажилтын асуудлыг шалгуурын хувьд тайлбарлаж ангилж буй нэлээд олон онол, үзэл баримтлал бий. Эдгээрээс капитализмын гол хүчин зүйл болсон эд баялаг, орлого, нэр хүнд чухалчилж үздэг дилэммийг /нэг зүйлийг тайлбарлаж байгаа хоёр зүйлээс нэгийг нь сонгох/ онцолж байгааян би.

Социал бүтцийн социологийн салбар монголд огтхон ч хөгжсөн юм алга. Энэхүү асуудалд томоохон анализ хийн “Монголын нийгмийн давхраажил хөгжил, хандлага” номыг бичсэн алдарт социологич Х.Гүндсамбуугаас хойш Монголд нийгмийн давхраажилын асуудал ор тас мартагджээ.

Нийгмийн давхраажлын холимог бүтэц, өнөөгийн социал хүрээний сегрегаци, иргэдийн өөрсдийн давраажих үйл явц зэргийг судлах орон зай нээлттэй. Гагцхүү эдгээрийг үл огоорох, шинжлэх ухааныг үл хайхрах, нийгмийг системчлэх бус хаос байдал руу татан оруулах нь хамгийн том аюул, айдас буюу...

2010 оны 12 сарын 16

Wednesday, October 5, 2011

Холбоос

Та нэмэлт мэдээлэл хайж байна уу?

Энэхүү хуудаст хэрэгцээт вэб хуудсуудыг нэгтгэн жагсаалтад оруулан байршууллаа. Өгөгдсөн линкүүдийг хуудасны зүүн хэсэгт байрлах ангилалыг дарж харах боломжтой. Эх сурвалж http://www.socialwork.mn/index.php?id=47

Үндэсний Төрийн Байгууллагууд

http://www.ndaatgal.mn/ - Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар
http://www.xodolmor.mn - Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар
http://www.moh.mn - Эрүүл Мэндийн Яам
http://www.mswl.pmis.gov.mn/ - Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
http://www.mecs.gov.mn/ - Боловсрол соёл шинжлэх ухааны яам
http://www.court-decision.gov.mn/ - Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар
http://www.nca.mn/ - ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороо
http://www.nac.gov.mn/ - Хүүхдийн төлөө үндэсний газар
http://www.ssia.gov.mn/ - Үндэсний ДАТА төв
http://www.legalinfo.mn/ - Монголын хууль зүйн нэгдсэн мэдээллийн систем

Төрийн Бус Байгууллагууд

http://www.ows.org.mn/tna-dc - Мансуурлын Эсрэг Үндэсний Төв
http://www.naf.org.mn/ - Үндэсний ДОХ-ын сан
http://www.owc.org.mn/avir/ - Эмэгтэйчүүдийн Хорт Хавдартай Тэмцэх Үндэсний Нийгэмлэг
http://www.equalstepcenter.blogspot.com/ - Тэгш Мөр Төв
http://www.princesscenter.org/ - Гүнж Төв
http://www.mones.org.mn/ - Монголын Эмэгтэйчүүдийн Сан
http://www.monfemnet.org/ - Монголын Эмэгтэйчүүдийн ТББ-ын Үндэсний Сүлжээ
http://www.stopchildabuse.org.mn/ - Хүүхдийг Хүчирхийллээс Хамгаалах Төв
http://www.redcross.mn/ - Улаан Загалмай Нийгэмлэг
http://www.gender.gov.mn/main.php - Жендерийн Тэгш Байдлыг Хангах Үндэсний Хороо
http://www.owc.org.mn/mwa/ - Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо
http://www.owc.org.mn/ipchhc/ - Сонсголын Бэрхшээлтэй Иргэдийн Эрх Ашгийг Хамгаалах Төв
http://www.safefuture.mn/cgi-sys/suspendedpage.cgi - Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв
http://www.zorigfoundation.org.mn/ - Зориг Сан
http://www.owc.org.mn/bat_enereh/ - "Бат-Энэрэх" Хүүхдийн Төв
http://www.owc.org.mn/damost/ - Дани-Монголын сургалт, арга зүй, судалгааны төв
http://www.owc.org.mn/oyuntulkhuur/ - Оюунтүлхүүр сан
http://www.owc.org.mn/hrec/ - Хүний Эрхийн Боловсролын Төв
http://www.owc.org.mn/human_centre/ - ХҮмүүнлэг Хүн Төв
http://www.owc.org.mn/tseel_enerel/ - Цээл Энэрэл Сан
http://www.owc.org.mn/apvcsw/ - Хязгаар нутгийн хүүхдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах холбоо
http://www.owc.org.mn/swcfund/ - "Нийгмийн халамж-Хамтын ажиллагаа" сан

Олон улсын

Нийгмийн Ажлын салбарын олон улсын байгууллагууд

http://www.ifsw.org/ - ОУ-ын нийгмийн ажлын холбоо
http://www.iassw-aiets.org/ - ОУ-ын сургуулийн нийгмийн ажилтны холбоо
http://www.helpage.org/Home - ОУ-ын ахмадад туслах сүлжээ
http://www.cswe.org/ - Нийгмийн ажлын боловсролын зөвлөгөө
http://www.iswclearinghouse.org/ - ОУ-ын нийгмийн ажлын мэдээллийн дүн шинжилгээний газар
http://www.aswb.org/ - Нийгмийн ажлын зөвлөлүүдийн холбоо
http://www.ecosocialwork.org/ - Нэгдсэн үндэсний байгууллагын жилийн ном
http://www.volunt.net/ - Залуу сайн дурынхны төслүүд
http://www.issa.int/ - ОУ-ын нийгмийн хамгааллын нийгэмлэг
http://www.aosw.org/ - Хавдар судлалын нийгмийн ажилтнуудын нийгэмлэг
http://www.includeeverybody.org/ - ОУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн консерциум
http://unyearbook.un.org/ - Нэгдсэн Үндэсний Байгууллагын Жилийн тайлан
http://www.iacdglobal.org/Index.htm - Олон нийтийн хөгжлийн төлөөх ОУ-ын нийгэмлэг
http://www.nabsw.org/mserver/ - Өнгөт Арьст Нийгмийн Ажилтнуудын Нийгэмлэг
http://www.socialwork.com/ - Нийгмийн ажилтнуудад зориулсан ажлын байрны сайт

Олон улсын нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиуд

http://www.ssw.umich.edu/ - Мичиганы нийгмийн ажлын их сургууль–Нийгмийн шинжлэх ухаан болоод нийгмийн ажилтнаар магистар, докторийн сургалт явуулдаг АНУ их сургууль
http://www.ssw.umaryland.edu/ - Мариландын нийгмийн ажлын их сургууль–Дэлхийн тэргүүлэх нийгмийн ажлын боловсрол, судалгаа, давуу талд тулгуурлах практикийн чиглэлээрх нийгмийн ажлын их сургууль
http://depts.washington.edu/sswweb/ - Вашингтоны нийгмийн ажлын их сургууль–Нийгмийн ажлын бакалавр, магистр, доктор бэлтгэдэг нийгмийн ажлын судалгааны үйл ажиллагаа, номын сан бүхий их сургууль
http://www.hunter.cuny.edu/socwork/ - Хантер нийгмийн ажлын дээд сургууль
http://ssw.unc.edu/ - Өмнөд Каролинагийн нийгмийн ажлын сургууль–АНУ-ын өмнөд Каролинад байрлах нийгмийн ажлын их сургууль
http://www.jcsw.ac.jp/ - Японы нийгмийн ажлын дээд сургууль
https://www.phf.uni-rostock.de/institut/ias/home.htm - Росток нийгмийн ажлын сургууль
http://www.fb12.uni-dortmund.de/institute/isep/ - Dortmund (Nordrhein-Westfalen)
http://www.curtin.edu.au/ - Куртин технологийн их сургууль
http://www.flinders.edu.au/ - Flinders University of South Australia–Хойд Австралийн их сургууль
http://www.tech.net.cn/en/cu/10946.shtml - "Чангша" нийгмийн ажлын дээд сургууль
http://www.kcl.ac.uk/-Лондонгийн эзэн хааны нэрэмжит дээд сургууль–Хамгийн эртний нэр хүндтэй сургуулиудын нэг бөгөөд Лондонгийн төвд байрласан 19,700 гаруй оюутан суралцдагийн 6200 гаруй нь дипломын дараах сургалтанд хамрагдаж байна.
http://www.gzu.edu.cn/ - Гюйзхоу Их сургууль–Уг их сургууль нь 20 дээд сургууль, 3 тэнхимтэй ба бүтэн цагийн 32,152 , 25,053 оюутан дипломын дараах сургалтанд хамрагдаж байна.
http://www.hku.hk/ - Хонг Конгийн их сургууль–90 гаруй жилийн өмнөх түүхтэй хамгийн эртний сургуулиудын нэг юм.
http://www.usm.my/my/ - Сайнс Малайзын их сургууль–Нийт 20842 гаруй оюутан суралцдаг малайзийн их сургууль
http://www.cpit.ac.nz/ - Христийн сүмийн политехникийн их сургууль–Шинэ Зеландийн хамгийн том сургуулиудын нэг ба 30.000 гаруй оюутан суралцаж байна.
http://www.tu.ac.th/default.tu/default.thai.html - "Таммсат" Тайландийн их сургууль
http://www.uws.ac.uk/ - Өрнөд Шотландийн их сургууль–Нийт 20000 гаруй оюутан, 2000 гаруй ажилтантай Шотландийн их сургууль

Нийгмийн ажлын чиглэлээр тэтгэлэг олгодог хөтөлбөрүүд

http://blogs.nyu.edu/socialwork/ip/ - Практикт зориулсан мэдээлэл сайт
http://www.collegescholarships.org/ - Дээд сургуулиудын тэтгэлэг
http://www.chhs.sdsu.edu/ - "Сан Диэгогийн их сургууль
http://www.scholarships4students.com/ - Оюутнуудад зориулсан тэтгэлэгүүд
http://schoolscholarships.org/ - Сургуулийн тэтгэлэгүүд
http://socialwork.wayne.edu/ - Wayne State University
http://scholarship-positions.com/ - ОУ-ын тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэг
http://www.socialworkerseducationaltrust.org/ - Нийгмийн ажилтнуудын боловсролын итгэл
http://scholarships.goabroad.com/index.cfm - Тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэгийн хайлт
http://www.free-4u.com/ - ОУ-н тэтгэлэгийн дата